Залгамж чанараа хэзээ ч алддаггүй замын хашлага солих ажилд шалтаг мундахгүй
Аль ч нам, засгийн үед тасалдаж байгаагүй төрийн нэг ажил бол замын хашлага /бродюр/ солих, шугам хоолойн шуудуу ухах. Энэ жилийн ээлжит бродюр солих ажиллагаа хэдийнэ эхэлж, иргэдийн барагдаж дуусдаггүй бухимдал байдаг л хэвийн үзэгдлээрээ үргэлжлэв. Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатарын хэлснээр зам засварын хүрээнд хучилтыг хүчитгэж, хашилтын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэр хэмжээгээр өндөрлөдөг юм байх. Хучилтыг хүчитгэж, долоон см ухах шаардлага гарч байгаа учраас хашлагыг заавал өндөрлөх, солих шаардлагатай гэнэ. Үг олон зүтгэлтнүүд нь үглэж яншихыг андахгүй, тайлбар бэлэн. Гэсэн ч овоо босгоогүй бол шаазгай юунд суухав. урдах зам нь ундуй сундуй, хагархай цоорхой байхад хажуугийн бүтэн хашлагыг хамаа намаагүй хагалж бутлаад хайран юмыг яайран хийгээд байхаар хамаг итгэл нь үгүй болсон иргэдэд хардах эрх бүрэн эргэлзээгүй бий. Гээд халаглахаас цаашгүй болж дээ эх орончид минь.
Гэх мэтчилэн бродюр ажиллагаа тун удахгүй эрлээ олоогүй хайгуулчдын энд тэндгүй ухах нүх, шуудуугаар үргэлжилнэ.
CHUHAM.MN