ЗӨВЛӨМЖ: Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй байвал яаралтай түргэн тусламж дуудаарай

ЗӨВЛӨМЖ: Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй байвал яаралтай түргэн тусламж дуудаарай

 

Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Түргэн тусламж-103 дуудах эсхүл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна. Жирэмсний үеийн аюултай шинжүүдэд,

  • Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох
  • Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих
  • Үтрээнээс цус эсвэл ус гарах
  • Таталт өгөх
  • Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
  • Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
  • Даралт ихсэх /140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох/,
  • Шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх
  • Аюулхай орчмоор өвдөх
  • Арьс салст гэнэт цайх
  • Тогтмол дуншиж өвдөх /Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen