ЗӨВЛӨМЖ: Гэдэс базалж бөөлжвөл цаг алдалгүй эмчид үзүүл

ЗӨВЛӨМЖ: Гэдэс базалж бөөлжвөл цаг алдалгүй эмчид үзүүл

 

Цагаан сараар хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлээрэй. Тухайлбал, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрвэл өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөв. Иймд хоол хүнс бэлтгэхдээ дараах зүйлийг анхааруулав. Үүнд, 

  • Хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
  • Лаазалсан, савласан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
  • Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах.
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг буцалгаж хэрэглэх.
  • Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших нь чухал болохыг сэрэмжлүүлэв. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen