Хоолны хордлого, наршилтаас сэргийлье
Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн бүх шатны байгууллага 24 цагийн жижиүүр гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны 11-32-30-02, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-32-09-81, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.
Хэрэв дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч,эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
- Суулгах,
- Дотор муухайрах,
- Бөөлжих,
- Гэдэс базлах,
- Халуурах толгой өвдөх,
- Ядрах,
- Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
- Ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх
![](https://content.ikon.mn/news/2019/7/12/9b57a2_66712248_779071505841567_4664443068819177472_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/7/12/57ece9_66413081_779132719168779_2344596250017398784_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/7/12/e65763_66122174_777279319354119_2948382013754703872_n_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/7/12/527eab_66451551_779071475841570_3005108670489952256_n_x974.jpg)
Эх сурвалж: ЭМЯ