Д аминдэм болон кальцийг хамтад нь хэрэглэх нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Д аминдэм болон кальцийг хамтад нь хэрэглэх нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

 

“Annals of Internal Medicine” сэтгүүлээс гаргасан судалгаагаар Д аминдэм болон кальцийн нэмэлтүүд нь хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулдаг ч зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.

Тодруулбал, Д аминдэм ба кальцийн хосолсон хэрэглээ нь түнхний хугарал, хорт хавдар, зүрхний өвчнөөр нас барах эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх зорилгоор 36,282 өндөр настай эмэгтэйг ажиглажээ. Судалгаанд оролцогчид өдөрт 400 IU Д аминдэм болон 1000 миллиграмм кальцийн карбонат ууж байжээ. Форбс сэтгүүлээс гаргасан туршилтын үр дүнгээс онцолбол:

-Түнхний хугарал үүсэх эрсдэл буурахгүй.

-Хорт хавдраас үүдэлтэй нас баралт буурсан.

-Зүрхний өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдсэн.

Судалгааг Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэн санхүүжүүлжээ. Оролцогчид хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдартай байгаагүй. Хорт хавдар, өвчний бусад түүх бүртгэгдээгүй. Оролцогчдыг зөвхөн АНУ-ын иргэд байсан. Энэ нь дэлхий даяар хийгдсэн судалгаа биш юм. Судалгаанд оролцогчид хоёуланг нь хэрэглэсэн  тул D витамин болон кальцийн үр нөлөөг тус тусад ялгах боломжгүй байна.

Эх сурвалж: https://www.yahoo.com/lifestyle/vitamin-d-calcium-supplements-don-010000401.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen