Х.Нямбаатар: Иргэн А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал

Х.Нямбаатар: Иргэн А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна.  Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга ногоон автобустай холбоотой тавьсан асуулгынхаа талаар хотын даргаас хариулт шаардав. Энэ талаар Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар "Ногоон автобусыг хилээр буцааж гаргахгүй байгаа асуудал бидний эрх хэмжээнд ямар ч хамаагүй. Иргэн А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал.

Бид хохиролгүй болгох асуудлыг хийж, өнөөдөр Засаг Даргын зөвлөлийн хурлаар "Тэнүүн-Огоо" компанийн үнэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийлгүүлсэн үнэлгээнүүдийг нэгтгээд өнөөдөр ярилцана" гэв. 

Мөн энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Ногоон автобус "Тэнүүн-Огоо" компанийн өмч. Иймд тэр автобусыг яах нь тус компанийн асуудал шүү дээ" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen