Байр суурь: Нууцын зэрэглэлтэй худалдаж авсан ногоон автобус цоо шинэ үү, хуучин уу хэн, хэн юу хэлэв

Байр суурь: Нууцын зэрэглэлтэй худалдаж авсан ногоон автобус цоо шинэ үү, хуучин уу хэн, хэн юу хэлэв

 

Сүүлийн үед нийгэмд шуугиан тариад буй сэдвийн нэг нь ногоон автобус. Өөрөөр хэлбэл, хуучин автобусыг шинэ гэж нийлүүлсэн хэрэг ч гарсан. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан нь тогтоогдсныг хуулийн байгууллага шалгаж буй.

Уг асуудал намжаагүй байхад дахин шинэ үү, хуучин уу гэх маргаан дэгдэв.  Автобусыг төрийн нууцын зэрэглэлд оруулж байгаад худалдаж авсан нь ийнхүү олны анхааралд өртсөн юм. Арлын дугаарын маргаан, загвар нь актлагдсан гээд маш олон эргэлзээтэй зүйл байгааг иргэдийн төлөөлөл ярив.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын ярьснаар “нийслэлд 18 компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хоёр нь нийслэлийн өмчит компани юм. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьд 2006 оноос хойш нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нийт 4 бааздаа 500 орчим автобусны багтаамжтай. Одоогоор 240 автобустай бөгөөд дийлэнх нь насжилт нь дууссан гэнэ.

“Нууц”-ын тамгатай улсын төсвийн мөнгөөр 810 автобус шинээр авсны 600 нь дизель хөдөлгүүртэй, 160 нь цахилгаан, 50 нь дунд оврынх юм байна. Өмнө нь нийслэлийн төсвөөр харьцуулалтын арга нэрийн дор 224 автобус оруулж ирсэн нь одоогийн нийтийн тээвэрт явж байгаа “Голден драгон” гэх улаан автобус гэв. Харин ногоон 100 автобусыг “Тэнүүн-Огоо” компанийн автобаазад байгаа гэх мэдээллийн дагуу П.Наранбаяр төлөөлөгч Ж.Сүхбаатар сайд болон Нийтийн тээврийн газарт хүсэлт тавиад, мэргэжлийн хүмүүсийн хамт өөрийн биеэр очиж үзсэн талаараа өчигдөр тайлагнав.

 

-Мэргэжлийн инженерүүд айгаад ирээгүй гэлээ-

 

А.Отгонбаяр: Би инженер мэргэжилтэй, техник сонирхдог хүн. Тиймээс автобусыг дээгүүр доогуур нь харж, барьж үзлээ. Хувь хүний үүднээс шинэ хуучны дүгнэлт гаргахад үнэхээр хэцүү байна. Аливаа машин техникийг угсрахдаа нэг мм-ийн зөрүү гаргахгүйн тулд зураг гаргадаг. Зургийнхаа дагуу бүх ажлыг хийдэг. Харамсалтай нь, ногоон автобусыг төмөр дээрээ хүчээр гэрэл, цахилгаан гээд бүх зүйлээ суулгачихаад сүүлд нь будчихсан мэт сэтгэгдэл төрсөн. Тийм зүйл ч ажиглагдсан. Будаг хийхэд ашигладаг цааснууд нь хэвээрээ байгаа төдийгүй гэр холбосон деталиуд нь зөрүүтэй, будгийн ажлууд нь маш дутуу хийгдсэн мэт санагдлаа. Гүйцэтгэлийн хувьд үнэхээр тааруу гэж хэлж болно. Мотор, кроп, явах эд ангиуд шинэ байгаа ч угсралтын гүйцэтгэл үнэхээр муу харагдлаа гэв.

Хуульч Дөлгөөн: Daewoo” компанийг “Юнан” компани худалдаж авсан байдаг. Одоогийн нэр нь “Чай Тэү бус...” гэх компани  2022 оны 11 дүгээр сараас татан буугдаад хөрөнгөө зарж байна гэх мэдээлэл байна. Цаашид энэ компани үнэхээр дампуурсан уу, эсвэл ... судлах хэрэгтэй байгаа юм.

ХҮН-ын Т.Золбоот: “Daewoo”  2002 онд  гаргасан “ би эс-106” гэсэн загвартай яг ижил байгаа юм. Гэхдээ урдаа нью гэх тодотголтой болсон бөгөөд автобусны ард болон урд “Daewoo” лого нь байгаа юм. Цонхны шил ч “Daewoo bus” гэж байгаа юм. Дотор эд ангиуд нь ч шинэ харагдсан.  Гэхдээ тоёота, ниссаны үйлдвэртэй танилцаж байсан хүний хувьд угсрах явцад үнэхээр эргэлзэхээр харагдаж байсан. Тухайн компанийн хэлснээр бүх эд ангиудыг Солонгосоос оруулж, Вьетнамд угсарсан гэж байсан л даа.

Э.Золзаяа: Нэгдүгээрт, яагаад төрийн нууцад хамааруулж, төрийн мөнгөөр автобус авав гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа учраас үүнийг хөндөөд байгаа юм. Үнэхээр шинэ автобус уу, капитал засварт орсон уу гэдэгт ч иргэд эргэлзэж байсан учраас бид татвар төлөгч, хэрэглэгчийн үүднээс очиж үзсэн.

Татвар төлөгчдийн мөнгөөр авч байгаа автобус нь 2002 оны хуучны загвар байгааг Монголд засаад сурчихсан учраас авсан гэх тайлбартай угтсан нь үнэхээр утгагүй байлаа. Дэлхий дахинд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус үйлдвэрлэлээр манай урд хөрш толгой цохиж байхад яагаад Вьетнамаас ийм автобус авсан юм бэ гэдэг үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Бид татвар төлөгч иргэдийн хувьд хардах эрхээ л эдэлж байна.  Тиймээс яагаад энэ компанийг сонгов, ямар шаардлага тавьж авсан бүтээгдэхүүн бэ гээд олон асуулт гарч байна. Дизель хөдөлгүүртэй автобус нэг бүрийг 336 саяар авсан бол цахилгаан хөдөлгүүртэйг 625 сая төгрөгөөр авсан байна.

 

-Төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг саналаар шийдсэн гэв-

Нийтийн тээвэрт парк шинэчлэлийн талаар хотын дарга, "318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг, “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа" гэж ярьсан.

Нийтийн тээвэр нэгтгэлийн ашиглалтын инженер н.Бат-Оргил: Цахимд гараад байгаа ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн гэсэн үг. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий.

-Иргэд эсэргүүцэж жагсана гэв үү-

Тэгвэл ногоон автобусанд  шалгалт хийсэн иргэдийн төлөөлөл хуучин байх магадлал өндөр байгааг хэллээ. 2002 онд үйлдвэрлэж байсан автобус шиг л харагдаад байна даа 2019 оноос нь авчихгүй дээ 400-аад тэрбумдаа хэмээн шүүмжлэх иргэд олон байна. Харин хамгийн сонирхолтой нь тус компани нь 2022.07.12 сард татан буугдсан компани гэх ч яриа гарав. Нууцад оруулж хүчээр шахсан автобуснууд хуучин гэдэг нь илт харагдаж байна. Зэвтэй төмрийг будхаар ийм заваарсан юм болдог. Давснаас хамгаалсан түрхлэг гэж тайлбарлаад байгаа албаны хүмүүсээ хусаад үз нэл зэв гарч ирнэ гэдгийг  иргэд хэлэв. Тоноглолын хувьд, өвөл хүйтэнд явна гэдгийг бодолцож сайн хийсэн байна гэдгийг шалгалт хийсэн хүмүүсийн төлөөлөл онцлов. Ийнхүү ногоон автобусыг нүдээр харж шалгалт хийсэн иргэдийн төлөөллийн байр суурийг сонссон иргэд ихээхэн бухимдаж жагсах тухай ч яриад байна. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen