АРДЧИЛСАН НАМЫГ ДАГАСНЫХАА ТӨЛӨӨ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ АЖИЛ Ч ҮГҮЙ, АЛБАН ТУШААЛ Ч ҮГҮЙ ХОЦОРЧ БАЙНА ДАА

АРДЧИЛСАН НАМЫГ ДАГАСНЫХАА ТӨЛӨӨ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ АЖИЛ Ч ҮГҮЙ, АЛБАН ТУШААЛ Ч ҮГҮЙ ХОЦОРЧ БАЙНА ДАА

 

Арслантай тамганы хэрүүлээс хэтэрдэггүй Ардчилсан нам жирийн гишүүдийнхээ ирээдүйг мөн ч их баллаж байна. Угтаа бол АН-ын хэрүүл намынхаа гишүүдэд хамгийн халтай байгааг нуух юун.


          Тэд фракцаараа талцаж, намын тамга тэмдгээ булаацалдсан хэрүүлээс болж шат шатны сонгуулиудад ялагдал хүлээснээр жирийн гишүүдээ ажил ч үгүй, орлого ч үгүй, намын “пайз” зүүсэн нэгэн болгочихоод ирээдүйгээ зөнд нь хаячихсан салхинд хийссэн хамхуул шиг л байх юм, бидит байдал дээрээ. Ардчилсан намын хэрүүл маргаан дунд жирийн гишүүд нь хүчээ тарамдаж дууслаа. Эд зүйгээ олох олохгүй гишүүдийнхээ үзэл бодлыг нь ч үнэндээ үе үеийн удирдлагууд нь хоёр хуваачихсан. Угтаа бол хоёр жилийн өмнө Ардчилсан намын гишүүд анх гараагаа эхлүүлсэн Төв талбай дээр туг далбаагаа булаацалдаж, ардчиллын лидэрүүдээ үсдэж, алиагаа алдаж байсан. Одоо ч тэдний энэ дотоод тэмцэл бүрэн цэгцэндээ орж чадахгүй дотроо тэмцсэлдсээр байгаа нь олны нүдэнд ил байна.

       Өнөөдөр сумын төв, баг хороонд хэн ажилгүй байна вэ, гээд хайгаад үзвэл Ардчилсан намын гишүүд л байна. Адаглаад өнөөдөр Ардчилсан намын гишүүд хороо дүүрэгт ажилъя гэсэн ч ажлын байр олдохгүйдээ хүрчихсэн. Хоёр сонгууль дараалж үнэмлэхүй ялагдал хүлээснээр шат шатны хороодын дарга нараас эхлээд төрийн алба хаагчид, эгэл жирийн гишүүд нь намын харъяаллаар төрийн албанаас  шахагдаж, хавчигдаж, дараагийн сонгуулиа хүлээж гудамжинд “лааз” өшиглөж яваа гэдэгтэй маргах хүн байхгү биз.  Ажилтай нэг нь  албан тушаал нь ахидаггүй, МАН-ын гишүүдийн хараа дор бөндөгнөж, амь зогоож байгаа хүн ч олон бий.

      Гэтэл МАН-ын багачууд аль хэзээний сайд, дэд сайдаас эхлээд төрийн албаны “хурган” дарга нар болчихсон тодорч яваа. 

      Уг нь Ардчилсан намд туршлагатай, мэдлэгтэй, залуу  боловсон хүчин өч дөчнөөнөөрөө бий. Арай туршлагатай амхад гишүүд нь төрийн албанд тэсэж үлдсэн ч Ардчилсан намын гишүүн гэх нэр зүүснээсээ болоод албан тушаал нь ахидаггүй, урагшладаг ч үгүй, унтаа болчихсон нь олон гэсэн үг.

      Тиймээс л Ардчилсан намын  удирдлагууд гишүүдийнхээ хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлчихээд улс төрд тэсэж үлдэх үү, бүрэн мөсөн унах уу гэдэг дээрээ тулчихаад амь тэмцэж явна.

        Хэрэв зээ ирэх сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээвэл гишүүдээ ч алдаж дуусах биз. Алийн болгон тэд Ардчилсан нам гэх малгайн дор ажилгүй, албан тушаалгүй гудамжинд гарах билээ. Уг нь 30 гаруй жилийн түүхтэй Ардчилсан нам хүнээр бол эд хийж бүтээх залуу насандаа гялалзаж явах баймаар. Тэр байтугай эрх баригч МАН-тай ан мана ач тач өрсөлддөг, хүчтэй сөрөг хүчин, эвслийн Засгийн газар байгуулах хүртэл нь эрх баригчдыг айлгаж, Засгийн эрхийг барихдаа чамгүй чамбай Засгийн газартай байсан гээд тоочоод байвал Ардчилсан намд бүтээсэн зүйл их бий.

      Гэтэл өнөөдөр Бүлгийн гишүүд нь захын “хүүхдийн” элэг доог болж, эрх баригч намынхан тоож харах нь битгий тосож хэрүүл хийхээргүй нэг тийм сүр хүчгүй болчихсон. Яг үнэндээ одоогийн гишүүд нь ялихгүй сэдвээр шалхигүй улс төр хийж 200 мянган гишүүд дэмжигчдийнхээ нүүрийг улалзуулж байгаа нь ч өнөөдрийн бодит үнэн. Хэрэв зээ АН-ын гишүүд хүчтэй байсан бол монголын улс төрд ялалт байгуулж, тоглоомын өрөг дээр мад тавих байлаа. Улс төрд үүрлэсэн булхай, луйвар өнөөдөр ард түмнийг туйлдуулж байгаа Хөгжлийн банк, нүүрсний хулгай, газрын наймаан асуудлыг ар араас нь ил болгож МАН-ын гишүүдийг улс төр хийж чадахааргүй болтол нь ард түмний өмнөөс сөрж дуугарах ёстой байв.

       Сүйхээтэйхэн улстөрч байсан бол цахим орчин хөгжсөн энэ үед олныг бухимдуулж байгаа энэ их улс төрийн булайг бүгдийг илчилж, хуудуутай баримтыг ээлж дараалан ил дэлгэж тавиад жинхэнэ мандаж байхаар цаг үе байна даа.

       Харамсалтай нь Ардчилсан намын улстөрчдөөс нүүрсний хулгай, Хөгжлийн банк, автобусны хэргээс нэгийг нь ч шүүрээд авчих анхиатай улстөрч үзье гэсэн ч алга даа. УИХ-д сөрөг хүчнийг төлөөлж суугаа бүхэл бүтэн 11 гишүүн бүлэг байгуулчихаад сууж байгаа. Гэтэл бодит байдал дээрээ “Сөрөг хүчний үгийг сонсохгүй байна” хэмээн чуулганы хуралдаан дээр микрофоноо хаалгаад матрын нулимс унагааж, амаа үдүүлчих нүдэн балай чихэн дүлий сууцгааж байх.  

     Тэр байтугаа сонгууль дөхсөн энэ үед амиа борлуулж, довоо шарлуулсан шиг ээ, эрх баригчдыг царайчлан кнопны эрх мэдлээс хэтрэхгүй сууцгааж байгаа нь ч бодит үнэн болоод байна. Тиймдээ ч намын жирийн гишүүд нь хэнд ч тоогдохоо больж, Ардчилсан намыг дагасныхаа төлөө амьдрал нь ахидаггүй тогтоол ус шиг болчихоод гэлдэрч байгаа нь нууц биш юм.

      Тэртээх  30 жилийн өмнө дүрэлзсэн хүсэл, мөрөөдөлтэй хэсэг залуус Монголчуудыг ийн эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж,   өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг бүтээсэн. Харин тэд 30 жилийн дараа энэ байр сууриа “Ах” намынхандаа тавьж өгөөд, өөрсдөө улс төрийн давцангаас бүр мөсөн буух дээрээ тулаад байна.

    Ирэх сонгуулиар ахиад үнэмлэхүй ялагдал хүлээвэл ардчилсан үзэл санааг дэмжигч мянга мянган гишүүдийнхээ урам зоргийг тэр чигт нь үгүй хийх нь

 

https://ergelt.mn/news/35/single/42854

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen