Өнөөдөр парламентын "отгон" чуулганы нээлт болно

Өнөөдөр парламентын "отгон" чуулганы нээлт болно

 

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2024.03.15/ буюу Баасан гарагт нээлтээ хийх юм. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох юм байна.

Чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

Хуульд “УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна, ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж заажээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen