Дархлаа дэмждэг ХҮНС
Томуу, Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих хүнсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байна.
- Аньс, нэрс, чацаргана, нимбэг, жүрж гэх мэт амин дэмээр баялаг жимснүүд нь халдвараас сэргийлдэг.
- Саримсанд агуулагддаг аллицин хэмээх бодис нь дархлаа дэмжих үйлчилгээтэй.
- Цагаан гаанд агуулагддаг жинжерол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Тараг, хоормог гэх мэт исэг, цагаан идээнд агуулагддаг ашигтай бичил биетнүүд дархлааг дэмждэг.
- Брокколи, бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоо нь А, С, Е аминдэмээр баялаг тул дархлаа дэмжих үйлчилгээтэй аж.