Эвссэн намуудыг ЭКС ерөнхий сайд чиглүүлэх үү
Улстөрийн намуудын үйл ажиллагаагаа хүссэн ч эс хүссэн ч идэвхжиж эхлээд байгаа. Гэхдээ жижиг намууд эсвэн сонгуульд хүч үзэх сураг бий. Жижиг намуудын эл шийдэл нь амжилттай болох магадлал өндөр гэж судлаачдын зүгээс ч, олны зүгээс ч харж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгохдоо 78-ыг тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. “Хуулийн цоорхой” гэдэг шиг жижиг намууд энд нэг зүйлийг олж харсан нь пропорциональ тогтолцоо бөгөөд давуу тал нь иргэдийн санал гээгдэх нь бага гэж үзэж буй. Тийм учраас эвсэж сонгуульд орвол амжилт үзүүлэх магадлал өндөр гэж харсан хэрэг.
Тэгээд ч 30 жил засгийн эрх барьсан МАН, АН-аас олон нийт үнэндээ залхаад байгаа нь бас нэгэн боломж юм. Иймд Монголын ногоон нам /МНН/, Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ эвсэхээр болсон хэрэг. Улсын дээд шүүхэд бичигддэг эрэмбээр МАН тэргүүлж, АН удаалж МНН араас нь шил дарсан байдлаар сонгуулийн санал авах хуудсанд дээгүүр залардаг. Иргэд сонгогчдын зүгээс ч тэр дээр нь байгаа намыг сайн, арай дөнгүүр” гэж хардаг нь бичигдээгүй хууль.
Энэ хоёр намын эвслийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан чиглүүлнэ гэх ШУУМ гараад байгаа. Түүний бөөр уг нь цэнхэр. Гэхдээ энэ удаа тэрбээр ХҮН намын зөвлөхөөр ажиллана гэх мэдээлэл цацагдсан.
Нэг хэсэг чимээгүй байсан түүнийг “Гайгүй сайн, сийрэг толгой”-той гэж үнэлэгсэд олон. Ер нь ч сайныг нь шүүж аваад саарыг нь асгах нэгэн.
Товчхондоо бол “Михайлд нэг бодол бий...” гэдэгчлэн түүнийг “МАН, АН-ын эсрэг ажиллах нь ч нэгэнт тодорхой” гэж яриад эхэллээ. Угсраа мэхэнд л орчихгүй бол сонгуулийг сонирхолтой болгож мэдэх л толдгой доо.
https://erennews.mn/article/63304