Орос, Украйн олзны хүмүүсээ солилцов
Орос, Украин улсууд энэ сарын 3-ны өдөр олзны хүмүүсээ харилцан солилцож, тус бүр тухайн талд олзлогдсон 200 гаруй хүнийг суллав.
Оросын Батлан хамгаалах яам энэ сарын 3-ны орой олон нийтийн сүлжээгээр, "Арабын Нэгдсэн Эмират Улсын хүмүүнлэгийн зуучлалын дагуу Оросын 248 цэргийн олзлогдогч Украины хяналтад байгаа нутгаас Орос руу буцаж ирсэн байна. Одоогоор ОХУ-ын Агаарын хүчин суллагдсан дээрх хүмүүсийг ОХУ-ын БХЯ-ны харьяа эмнэлгүүдэд цэргийн нисэх онгоцоор тээвэрлэн хүргэж, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлээд байна" хэмээн мэдээлэв.
Мөн өдөр Украины хоригдлуудын солилцооны асуудал хариуцсан хэлтэс олон нийтийн сүлжээгээр мэдээлэхдээ, Украины нийт 230 хүнийг сулласан гэжээ.
Суллагдсан хүмүүс эх орондоо буцаж ирсэн явдалд Украины Ерөнхийлөгч Зеленский мөн өдөр олон нийтийн сүлжээгээр баяр хүргэж, баривчлагдсан хүмүүсийг суллахын тулд цаашид бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгээ мэдэгдэв.