УИХ анх удаа хүний, эрх жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

УИХ анх удаа хүний, эрх жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

 

УИХ-аас анх удаа хүний эрх болон жендерийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээний арга хэмжээг эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улс орнуудын парламентууд хүний эрхийн хууль тогтоомжоо сайжруулж, улс орон дахь хүний эрхийн тогтолцоогоо дэмжих, эрх зүйн болон хүний эрхийн бусад шинэчлэлийг хийх үүднээс парламент нь өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Мөн парламент нь жендерийн эрх тэгш байдлыг хангах, саадыг арилгах чиглэлд манлайлан ажиллах, хяналт тавих, харилцах зэрэг нь тухайн улсын ардчиллын гол үзүүлэлт байдаг. Нийтдээ арав гаруй улс орны парламентууд жендерийн мэдрэмжтэй парламент гэсэн өөр өөрийн үнэлгээг хийж ирсэн. Манай УИХ анх удаагаа дэлхий дахинд энэ үнэлгээгээ хийх гэж байна. Арваннэгдүгээр сарын  22,23-нд  Төрийн ордонд зохион байгуулна. 

Монгол Улсын хүний эрхийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийн хороо, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд хамтран оролцоно.

Монгол Улс олон улсын бүхий л хүний эрхийн гэрээ, конвенц, суурь арван фактын есөд нь нэгдсэн. Хүний, хүүхдийн эрхийн, бүхий л ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдсэн. Парламент маань дотоодын хүний эрхийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. Сүүлд сарын өмнө НҮБ-ын шүүх, хуулийн асуудал эрхэлсэн тусгай ажилтантай уулзаж, Монгол Улс дахь шүүх засаглал, хуульчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн. Бид Евроазийн бүс нутаг дахь ардчилсан улс гэдгээрээ олон улсын хүний эрхийн стандартуудыг хангах, дэвшил гаргах чиглэлд ажиллаж байгаа. Гэхдээ үнэлгээний явцад зарим нэг хийх ёстой шинэчлэлүүд гарна. Маргааш болох хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс цаашдаа хүний эрхийн ямар чиглэлээр дэвшил хийх ёстой вэ гэдэг нь харагдана" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen