Таван банкны тусгай зөвшөөрлийг сунгалаа

Таван банкны тусгай зөвшөөрлийг сунгалаа

 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан саяхан болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. "Нэйшнл ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн, "Ивээлт-Очир” ХХК-д даатгалын зуучлагчийн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан ”Хан Алтайн нуруу”, "Гоулд капитал инвест”, "Дарь финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Мөн, валют арилжааны "Эксклюзивчэнж ББСБ” ХХК-д зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж өгөхөөр боллоо.


Монголбанкаар арилжаалагдаж байгаа Засгийн газрын үнэт цаасны арилжаанд бусад харилцагчдыг оролцуулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс арилжааны банкуудад харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог. Энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, идэвхжүүлэх зорилгоор Хаан, Голомт, Худалдаа, хөгжлийн банк болон Хас банк, Төрийн банкны дээрх тусгай зөвшөөрлийг сунгалаа. Түүнчлэн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байгаа "Ханнамнан хөгжил”, "Эхлэл их наяд”, "ЭЛПИ”, Хаскредит”, "Монконкорд” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгав гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen