Эрүүгийн хуульд 14-өөс доош насны хүүхдийг бага насны хүүхэд гэж заасныг өөрчилж 16 болгоно

Эрүүгийн хуульд 14-өөс доош насны хүүхдийг бага насны хүүхэд гэж заасныг өөрчилж 16 болгоно

 

Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг дуудаж бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангаруулах шуурхай үүрэг, даалгавар өгчээ. Үүний дагуу хэдэн хэдэн хуульд яаралтай өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ "Ерөнхий сайд хуулийн төслө УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийн төслийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлт,  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон явдал. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болгож нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарна. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen