Улаанбаатарт өдөртөө 18 хэмийн дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэмийн дулаан байна

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй, өдөртөө баруун  аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24….+29 градус,  бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen