"Нүүрсний сонсгол"-ыг С.Ганбаатар ахлах сонирхолтой байсан ч Х.НЯМБААТАРЫГ СОНГОЛОО
Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2023.08.29/ боллоо. Хуралдаанаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргыг сонгосон бөгөөд Ажлын хэсгийн гишүүд тус хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонголоо.
Түүний нэрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Улмаар гишүүдийн 55.6 хувийн саналаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний сонсголыг зохион байгуулах Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдлоо.