Сонгуулийн тухай хуулийн сонирхол татах заалтууд
Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөн батлагдсантай холбоотойгоор гол заалтуудыг энгийнээр танилцуулъя.
- Тойрогт нэр дэвшигчид нэг сурталчилгааны самбартай байна
- Нэр дэвшигчид, намын ухуулагчдын тоо 400 хүн ам тутамд нэг байна
- Ухуулагчид цалингүй байх бөгөөд хөдөлмөрийн хөлсний 50 хувиас хэтрэхгүй урамшуулал авч болно
- Жагсаалтаар санал авах босго нь нийт санал өгсөн сонгогчдын 4 хувь байна
- Сонгуульд оролцогч нам 39 хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ. Энэ тохиолдолд намууд дөрвөн хувийн босго давж, жагсаалтаар мандат авах боломжтой болно.
- Тойрогт нэр дэвшиж байгаа дэвшигчдийн сонгогчоос хамгийн олон санал авсан нь сонгогдоно. Босго хувь гэж байхгүй.
- Нэр дэвшигч 3 хуудас хэвлэмэл материалыг сонгогчдод тараана. Энэ нь өмнөх хуулиас 50 хувь бууруулсан гэсэн үг.
- Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх
- Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно
- Жагсаалтаар нэр дэвшигч намдаа хандив өгч болно. Гэхдээ тойрогт нэр дэвшигчийн дундаж зардлаас ихгүй байна.
- Сонгуульд оролцож санал өгсөн сонгогчдын хумсанд бэхэн тэмдэглэгээ хийнэ
- Монгол улсын их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна
- Монгол улсын их хуралд сонгогдох гишүүдийн 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдоно
- УИХ-ын гишүүдийн аль нэг хүйсийн төлөөлөл 30-аас доошгүй хувьтай байна