Б.Жавхлан: Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын ажилчдын ЦАЛИНГ НЭМНЭ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ.
Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой" гэв