Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа

Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа

 

Инфляцын түвшин 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.2 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Арваннэгдүгээр сард инфляц 14.5 хувьтай байсан юм. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 13.2 хувьд болоход,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4%
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1%
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5%
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4% 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4%
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2%-аар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Түүнчлэн 2021 оны арванхоёрдугаар сард инфляц 13.8 хувьтай гарч байсан аж.

May be an image of text

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen