Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна
Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн багцын мэдээллээ олон нийтэд ил тод зарласан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд /2022.01.20-2022.12.31-ний өдрийн хооронд/ зээлийн эргэн төлөлтөд гарсан өөрчлөлтийн мэдээллийг компани тус бүрээр танилцуулж байна.
Хөгжлийн банк 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсаныг 2022 оны 01 сарын 20-ны өдөр олон нийтэд зарлаж байсан.
Өнөөдрийн байдлаар нэг их наяд 80 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнөөс 16 зээлдэгч нь зээлээ бүрэн төлж хаасан. Тодруулбал, Шинэ он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, “Нью яармаг хаусинг прожект”-ын 85.8 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр зэрэг төрлөөр төлүүлж байна.
Улмаар банк 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Бүрэн төлөгдөж зээлээ хаасан компаниудын мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.