Заан хамгийн бага унтдаг амьтан
ӨАБНУ-ын Витватерсрандын их сургуулийн биологчид хөхтөн амьтдаас африкийн заан хамгийн бага унтдаг болохыг олж тогтоожээ. Ботсвана улсын Чобе үндэсний хүрээлэнгийн заануудыг урт хугацаанд ажигласны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Энэ аварга амьтан өдөрт хоёрхон цагийг шөнийн хоёр цагаас үүрийн зургаан цагийн хооронд зүүрмэглэж өнгөрөөдөг гэнэ.
Байгалийн жамаараа бол таван цагийг унтаж өнгөрөөдөг байна. Гэвч хулгайн анчид болон араатан амьтдаас зугтан унтах цагаасаа хумсалж заримдаа 48 цаг ч унтахгүй олон бээр замыг аялж өнгөрөөдөг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn