"TikTok"-ийг хориглох тухай хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ

"TikTok"-ийг хориглох тухай хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ

 

"TikTok" нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглох, мөн Орос, Хятад болон бусад хэд хэдэн орны хяналтад байгаа хэвлэл мэдээллийн компаниудад хориг арга хэмжээ авах эрх олгох тухай хуулийн төслийг Америкийн хууль тогтоогчид Конгрессын хоёр танхимд өргөн барьжээ.

 

Уг баримт бичгийг Сенатын танхимын гишүүн Марко Рубиогийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна. 

 

Дээр дурдсан хуулийн төслийг Марко Рубио болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Майк Галлахер / Висконсин муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/, Ража Кришнамурти / Иллинойс муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн/ нар боловсруулжээ. Тэдний үзэж байгаагаар, энэхүү хуулийн төсөл нь “олон нийтийн сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо байгаа эсвэл ирээдүйд бий болох компаниуд"-ыг ашиглахтай холбоотой зарим дайсагнагч улсаас учирч буй аюулаас америкчуудыг хамгаална”. Нийгмийн сүлжээний тусламжтайгаар бусад улс орон "америкчуудыг хянах эсвэл хянах, тэдний талаар чухал мэдээлэл цуглуулах, нөлөөллийн кампанит ажил, суртал ухуулга явуулах, цензур тогтоох" оролдлого хийж болзошгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа ажээ. 

 

Хятадын Коммунист нам өөрийн ашиг сонирхолдоо нийгмийн сүлжээний давуу талыг ашиглаж болзошгүй тул “TikTok”-ийг АНУ-д хориглох хэрэгтэй гэж хууль тогтоогчид шаардаж байгаа юм. Рубиогийн хэлснээр, “TikTok” "өдөр бүр хэдэн арван сая америк хүүхдүүд, насанд хүрэгчдийн талаарх мэдээллийг цуглуулдаг." Хоригийг “TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance” компанид тогтоохыг санал болгож байна.

 

Үүнээс гадна, уг хуулийн төсөлд Венесуэл, Иран, Хятад, Умард Солонгос, Куба, ОХУ-ын эрх баригчдын хяналтад байгаа гэж Вашингтон үзэж байгаа олон нийтийн сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай "аливаа гүйлгээ" хийхийг хориглох эрхийг АНУ-ын Ерөнхийлөгчид олгох талаар тусгажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen