Шинэ эринд цуурайтсан нөхөрлөлийн эгшиг

  

Хятад, Монголын ард түмэн уул усаараа залгалдах төдийгүй сэтгэл зүрхээрээ байгааг тоо томшгүй олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн “Хонь ирж цай оочих” үлгэр түүх мэдрүүлсэн нь тодхон байна. Хүнд хэцүү нөхцөлд хөршүүд тусалдаг, ойр саахалтынхан амь нэгтэй хэмээх ёс учрыг шинэ эриний уриалгаар сэтгэлийн чавхдасыг хангинуулсан билээ...

Ухань хот нь эртнээс аваад тоо томшгүй олон зовлон зүдүүрийг эр зоригоор даван туулсаар ирсэн түүхтэй юм. 2020 оны эхээр Ухань хотноо "Ковид-19" цар тахлын халдвар дэгдсэний дараа хүн төрөлхтний түүхэнд анх удаа 10 сая хүн амтай томоохон хотыг 76 хоног хөл хориотой хамгийн хатуу арга хэмжээ авсан нь Хятад улсын цар тахлын эсрэг тэмцэл ялалт байгуулахад асар их хувь нэмэр оруулсан билээ.

"Ухань хот бол баатарлаг хот, Хубэйгийн ард түмэн, Уханий ард түмэн бол баатарлаг ард түмэн, тэд түүхээсээ аваад хэзээ ч саад бэрхшээлийг даван туулж байдаг. Эв нэгдэлтэйгээр хамтдаа зүтгэж, зоригтой ажиллаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж чадвал бид эцсийн ялалт байгуулах нь гарцаагүй" хэмээсэн Хятад улсын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үг үй олон хүний эрч хүчийг чангалж, урам зоригийг эрчилсэн байна.

Ухань хотын цар тахал хамгийн хүнд хэцүү нөхцөлд сайн дурын ажилтнаар ажилласан Дань Танжинг:

- Цар тахлын үед би ажлын хамт олонтойгоо нийгэм дүүрэгт үйлчилж, эмнэлгийн ажилтнуудыг хүргэж, тосож байсан. Тухайн үед "Хоосон хот" гээд маш айдастай байсан ч улс даяар Ухань хотыг дэмжиж, түг түмэн хүн тусалж байна гэж бодохоор итгэл зориг, эрч хүчээр дүрээн байлаа" хэмээн түүний царайд сайн дурын ажилтан болсны омогшил бахархал тодорно.

.

Дарга Ши Жиньпин улс орныхоо ард түмнийг эв нэгдэлтэйгээр удирдаж, цар тахлын эсрэг тэмцэж байх үед Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга тэр даруй Хятад улсад айлчилж, 30 мянган “халуун хошуут хонь” хандивласан. Тэрээр хэлэхдээ “Монгол, Хятад нь иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Монголын ард түмэн Хятадын ард түмэнд тулгамдсан эрсдэлийг ойлгож байна. Хүнд хэцүү цаг үед Хятадын ард түмэнд туслахад бэлэн байна. Монголын тал Монголын ард түмний сэтгэлийг илэрхийлэхийн тулд Хятадын талд тусалсан мөнгөний суурин дээр дахин 30 мянган хонь хандивлахад бэлэн байна” гэжээ. Энэхүү Монголын ард түмний чин үнэнч сэтгэл Ухань хотын олон мянган хүн ардын сэтгэлийг дулаацуулсан төдийгүй түг түмэн Хятадын ард түмний сэтгэл зүрхийг догдлуулсан билээ.

"Сайн сэтгэлийг сайхан сэтгэлээр хариулна" гэдэгчлэн Монгол Улсад цар тахал гарсны дараа Хятад улс ч тусламжийн гараа сунгаж, цар тахлын эсрэг эд зүйлс хандивласнаас гадна Монголын ард түмний дур сонирхолд зориулж, Хятадын биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн Жао Личяо “Чуан” брэндийн хэвийн цайг сонгож хариу бэлэг болгон барьсан билээ. "Тал нутгийн ард түмний амь насны ундаа", "Европ-Азийн түмэн газрын цайны зам дахь эрдэнэ", "Хятадын нэр хүндтэй брэнд", "Хятадын алдартай брэнд", "Үндэсний биет бус соёлын өв", "Хятадын үндэстний эв нэгдлийн шилдэг хамт олон" зэрэг олон өргөмжлөлтэй гялалзаж яваа “Чуан” брэндийн хэвийн цай нь Хятад, Монголын ард түмний найрсаг харилцааны гүүр болох нь гарцаагүй.

 "Чуань” брэндийн хэвийн цайг Монголын ард түмэнд хариу бэлэг болгон барих үйл ажиллагааг бид дээд хэмжээнд хүндэтгэн үзсэн бөгөөд манай үйлдвэрийн хүн болгон Монголын ард түмэнд баярлаж талархсан сэтгэлээ өвөрлөж чин үнэнч сэтгэлээр ажиллаж бэлтгэсэн. Тэр дор нь бүх ажилтныг зохион байгуулж, арав гаруй удаагийн зохицуулалтын хурлаар материалын сонголт, үйлдвэрлэх, хяналт шалгалт, сав баглаа, агуулах, логистик хүртэл тусгай ажилтан хариуцсан. Зөвхөн бараа бүтээгдэхүүний хяналтыг гурван удаа хийж бэлтгэсэн.

“Бид тээврийн аюулгүй ба саадгүй байдлыг хангах үүднээс тусгайлан Дэ Бан бараа тээвэрлэлттэй хамтран ажиллаж, тусгай маршрут гаргаж, 2 жолооч томилон 2020 оны 12-р сарын 23-нд Чиби хотоос мордож, 2000 гаруй километр замыг аялж, Эрээн боомтод аюулгүй хүргэгдэж, саадгүй хүлээлгэж өглөө” хэмээн тус үйлдвэрийн захирал Жиньли сэтгэл догдлон эргэцүүллээ. Хятадын уламжлалт соёлд "цайгаар найзаа зочлох" хэмээх ёс заншил байдаг. Цай нь нөхөрлөлийн гүүр, харилцааны гүүр болсны хувьд шинэ эрин үед илүү шинэлэг, илүү утга агуулгыг батгаасан билээ.

Энэ нь Хятад улсын "Эв найрамдал, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх" гадаад харилцааны үзэл баримтлалыг тод харуулсан төдийгүй Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх арга туршлагаа чин үнэнчээр хуваалцаж, хүмүүнлэгийн халамжаар том гүрний дүр төрхийг харуулан, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу тал дахин хүчтэйгээр нотлогдож чадсан байна. Дарга Ши Жиньпин хэлэхдээ:

- "Хоёр зуун жилийн тэмцлийн зорилт"-ыг биелүүлэхэд бид хөршүүдийн найрсаг орчныг бүрдүүлэх ёстой. "Хөршүүд амар тайван бол бид амар амгалан байж, өөрийнхөө ажлыг сайн хийж чадна" гэж онцолсон байна.

“Улс орны найрамдал ард түмний харилцаанд түшиглэж, ард түмний харилцаа үнэнч сэтгэлийн харилцаанд түшиглэнэ" гэгчээр "хонь ирж, цай очих" үлгэр түүх нь Хятад, Монгол хоёр орны ард түмэн бие биедээ туслалцаж, сэтгэл нэгтэйгээр цар тахлыг хамтдаа эсэргүүцсэн бодит үйл ажиллагаа болно.

Чин үнэнч халуун дотно сэтгэл, сайн хөршийн нөхөрсөг харилцаа “Түмэн газрын цай”-ны замд ханхалсан цайны үнэр шиг үеийн үед уламжлагдаж, шинэ эрин дэх нөхөрлөлийн ая дуу дэлхий дахинд цуурайтах лавтай.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Хань Хуншя, Б.Сурнаа
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж: Солонго
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen