Мазаалай үхсэн шалтгааныг тодруулах ажлын хэсгийг томилжээ
Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн төлөөлөл, БОАЖ-ын сайд, яамны газар хэлтсийн дарга нар хамтран байгаль хамгаалал, ногоон хөгжлийн хүрээнд санал солилцож, хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөж, эхлүүлээд байгаа аж. Тухайлбал, говийн бүс нутагт харангадаж үхсэн мазаалай баавгайн хорогдсон шалтгааныг олох, хяналт шалгалтын хамтарсан баг орон нутаг руу явах юм байна. МБОИЗ-өөс амьтан судлаач, доктор С.Амгаланбаатар томилогдсон бөгөөд орон нутгийн салбар зөвлөлүүд хамтарч ажиллах юм байна.