Хойд Солонгосын иргэдэд виз олгохоо зогсооно
Малайзын эрх баригчид аюулгүй байдлын улмаас Хойд Солонгосын иргэдэд виз олгохоо зогсоохоор болжээ. Уг мэдээллийг тус улсын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид мэдэгдлээ.
Өнгөрсөн сарын 13-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам бусдад хорлогдож амиа алдсан юм.
Ким Чен Намыг "VX” гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоогоод байна.
Малайзын цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг баривчилсан юм.
Б.Дэлгэрцэцэг