ЕХ Оросын эсрэг шинэ хориг тавих санал гаргажээ
ССЕЛЬ. /France24/. Европын Холбоо /ЕХ/ Украинд сүүлийн үед үүсээд буй “хурцадмал байдал”-тай холбогдуулан Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авах санал гаргажээ.
Энэхүү саналд газрын тосны үнийн дээд хязгаар тогтоох, Оросын долоон тэрбум еврогийн өртөг бүхий экспортод хориг тавих зэрэг багтсан байна. Мөн ЕХ-ны орнуудад зорчихыг хориглох хар жагсаалтыг өргөжүүлж, Оросын батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнууд, Украины эзлэгдсэн бүс нутгуудад явуулсан санал асуулгыг зохион байгуулагчдын хөрөнгийг царцаахаар төлөвлөж байна.
“Өнгөрсөн долоо хоногт Орос улс Украин дахь түрэмгийллээ шинэ түвшинд хүргэж даамжруулсан” гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. ЕХ-ны 27 гишүүн орон батлах ёстой шинэ багц хориг арга хэмжээний хүрээнд тус комисс Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох “эрх зүйн үндэслэлийг” боловсруулна. Мөн Оросын дайны машинд тус болж болзошгүй ЕХ-ны бараа бүтээгдэхүүний урсгалд тавих хязгаарлалтыг чангатгах чиглэлд ажиллах ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг