Жо Байден ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээний анхны багцыг хэрэгжүүлэх шийдвэрээ зарлав

Жо Байден ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээний анхны багцыг хэрэгжүүлэх шийдвэрээ зарлав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийхөө хариуд ОХУ-ын эсрэг анхны багц хориг арга хэмжээ авах шийдвэрээ зарлав. Байден мягмар гаригт "Би ОХУ-ын үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авах ажлаа эхлэх гэж байна. Энэ нь 2014 онд бидний болон манай түншүүдийн хийсэн алхмуудаас хамаагүй чухал байх болно. Хэрэв Орос энэ түрэмгийллээ үргэлжлүүлбэл бид хариу барихад бэлэн байна. Цаашид хориг арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.

Хориг арга хэмжээ Оросын Засгийн газрыг барууны санхүүжилт авах боломжийг хязгаарлах ажлаас эхлэх бөгөөд Оросын батлан хамгаалах салбарын тулгуур банк болох Промсвязбанк мөн Оросын элитүүд болон тэдний төрөл төрөгсдийн эсрэг хэрэгжиж эхлэх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen