750 орчим цагаач иргэн Америк, Мексикийн хил дээр нас баржээ
Америк, Мексикийн хилийн бүсэд 2021 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 7-ныг хүртэлх хугацаанд нийт 748 цагаач иргэн амиа алджээ. Энэ тоо 2021 оны хамгийн олон буюу 557 хүн нас барсан бүртгэлээс хол давсныг CNN агентлаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны статистикээс эш татан мэдээлсэн байна.
Түүнчлэн нас барагсдын цогцсыг өөр бусад байгууллагууд хилийн эргүүлийнхний оролцоогүйгээр олсон байж болзошгүй тул бодит тоо үүнээс илүү байх ч магадлалтай гэдгийг уг мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж: cri.cn