Өмнөговь Цагдаагийн Газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэллээ

 

Иргэдийнхээ аюулгүй амар тайван байдлыг хангах, Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох зорилгоор Цагдаагийн газрын нийт алба хаагчид Цагдаагийн газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжин ажиллаж эхэллээ.

Цагдаагийн газрын цахим хаягт байрлуулсан санамж, сэрэмжлүүлэг, мэдээлэл нь иргэд та бүхнийхээ сайн сайхны төлөө зорилготой байдаг тул иргэд та бүхэн дэмжин харилцан итгэл, хүндлэлтэй байж, хууль журмыг сахин хамтран ажиллан тусалж, дэмжихийг хүсье.
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen