Украинчууд устгасан Оросын цэргийн техникийн үзэсгэлэнг Польшид гаргана

Украинчууд устгасан Оросын цэргийн техникийн үзэсгэлэнг Польшид гаргана

 

Украинчууд устгасан Оросын цэргийн техникийн үзэсгэлэн Польшийн нийслэл Варшав хотод өнөөдөр нээлтээ хийнэ гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгдсэнийг Польшийн Polsat News суваг мэдээлжээ. 

 

Оросын генералууд танкаа Лиссабонд оруулахыг хүсэж байсан гэж Резников өгүүлсэн байна. "Тэд Европт танкаа оруулахыг хүссэн. Үүнд нь бид тусалж байна. Гэхдээ танкнуудын хэлтэрхий л байгаа" хэмээн Украины Батлан хамгаалахын сайд мээдгджээ. 

 

Оросын устгагдсан техникүүдийн үзэсгэлэн цаашлаад Мадрид, Лиссабон, Берлин, Парис гэсэн Европын хотуудад гарна гэж Резников мэдэгдсэн байна. Харин Украинд ийм үзэсгэлэн Михайловскийн талбай дээр тавдугаар сарын 28-нд нээгджээ.

 

Г.Бямбасүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen