“АРХИГҮЙ ЭРДЭНЭТ- АРХИДАЛТГҮЙ ЦАГААН САР” УРИАЛГА

Монголын ард түмэн эрт үеэс төрт ёсны их хүндэтгэл цагаан сарын баяраа эцэг өвгөдөөс улбаалан ураг төрлөө мэдэлцэж, ахас ихсээ хүндэтгэн, өвлийг өнтэй даван мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний баяр хэмээн элбэг дэлбэг, өнгөтэй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлэгшээн, цай идээнийхээ дээжийг өргөж, айраг цагаагаа сөгнөж, хотол олноороо цэнгэдэг сайхан уламжлалтай.

            Өвөг дээдэс, ахмадаа хүндэтгэн зуун дамжин уламжилж ирсэн цагаан сараараа айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг Монгол сайхан уламжлалаа хүндэтгэн бэлэгшээцгээе.

         Уламжлалт зан заншлынхаа утга учрыг гуйвуулалгүй залуу үедээ үлгэрлэж, архи сархдыг тэвчиж, бор дарс, хар усыг идээний дээж, бэлэгний дээдэд үл тооцон, бусдыг дайлан, өөрөө хэрэглэхээс татгалзаж, "Архигүй Эрдэнэт – Архидалтгүй цагаан сар” уриалгыг зон олноороо талархан хүлээн авч санаа нэгдэн дэмжиж, түмэн олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen