НӨАТ-ийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлээрэй
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2022 оны I улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллэв.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Тодруулбал:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог
журамтай ажээ.