Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд ₮26 орчим их наяд шаардлагатай

Монгол Улс БНХАУ-тай 13, ОХУ-тай 16 боомтоор хиллэдэг. Эдгээрээс 20 орчим нь байнгын ажиллагаатай. Засгийн газраас танилцуулж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын шинэчлэлд зургаан багц, 44 төсөл хэрэгжүүлэхээр байна.

Нийт санхүүжилтийг 26 их наяд орчим төгрөг гэж урьдчилсан байдлаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгажээ. Мөн санхүүжилтийг Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр зорьж байна.

Эдгээр төсөл хөтөлбөр бодит ажил хэрэг болсноор гадаад худалдааны эргэлт шат дараатай нэмэгдэж, 2029 оноос хойш жилд 36.1 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ. Боомтын хүчин чадал, нэвтрүүлэх байдлыг сайжруулахаас илүү эдийн засгийн коридор байгуулахад анхаарах хэрэгтэйг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна.

Сангийн сайд Б.Жавхлан

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг

Түүнчлэн Монгол Улс хуурай боомтоо эн тэргүүнд зарлах шаардлагатай гэж Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил хэлж байлаа. Үүний тулд дэд бүтцээ яаралтай шийдэх ёстой буюу нэгдсэн терминал байгуулах шаардлагатай байгаа ажээ.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил

С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen