Италид гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг цуцалжээ

Италид гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг цуцалжээ

 

Италийн Засгийн газар коронавирусний халдварын нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан  гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг цуцалжээ. Тус улсын Засгийн газар мөн цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчидтэй холбоотой одоогийн хязгаарлалтыг сулруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Италийн Эрүүл мэндийн сайд Роберт Сперанцагийн танилцуулсан шинэ журмын дагуу хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар 31-ны хооронд амны хаалтыг зөвхөн хүн ихтэй болон битүү газар зүүнэ. Гуравдугаар сарын 1-нээс мөн спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Италийн Спортын сайд Валентина Веццали мэдэгджээ. Сайдын мэдэгдсэнээр, задгай цэнгэлдэх хүрээлэнгүүдийн үзэгчдийн дүүргэлтийг 75 хувьд, битүү цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хувьд 60 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор эдгээр хязгаарлалт 50 болон 35 хувь байгаа юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen