Ши Жиньпин инфляцын “шок” үүсэхээс сэргийлэхийг улс орнуудад уриалав

Ши Жиньпин инфляцын “шок” үүсэхээс сэргийлэхийг улс орнуудад уриалав

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улс орнуудад хандан нийлүүлэлтийг сүлжээг тогтворжуулах, инфляцын “шок” үүсэхээс сэргийлэх чиглэлд ажиллахыг уриаллаа.

Мөн тэрбээр “Дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжих хэрэгтэй” гэж Дэлхийн эдийн засгийн чуулганд цахимаар оролцох үедээ онцолсон байна.

Даваа гарагт БНХАУ-ын Төв банк сүүлийн хоёр жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулсан юм.

Харин АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх саруудад бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөөд байна.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин
“Бид бүгд нэгэн дээвэр доор харилцан хамааралтай оршиж буйг томоохон эдийн засaгтай улс орнууд санах хэрэгтэй. Илүү системтэй байдлаар асуудалд хандаж, бодлогоо илүү ил тод байлгаж, мэдээллээ солилцох хэрэгтэй. Мөн төсөв, мөнгөний бодлогынхоо зорилго, хурдыг нийцүүлж тааруулах нь чухал юм. Ингэж байж эдийн засаг дахин уналтад орохоос сэргийлж чадна. Хөгжингүй орнууд хариуцлагатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бодлогын дам нөлөөг зохицуулж, хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх хэрэгтэй. Дэлхий даяар инфляц нам доогуур түвшинд байсан бол энэ байдал анзаарахуйц өөрчлөгдсөн. Олон хүчин зүйлээс шалтгаалсан инфляцын дарамт нэмэгдэх байдал анзаарагдаж байна. Томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангатгаж, огцом эргэлт хийвэл ноцтой дам нөлөө бий болно, дэлхийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд хүндрэл учирна. Үүний үр дагаврыг хөгжиж буй орнууд үүрнэ. Уян хатан байдал, асар их нөөц бололцоо, урт хугацаанд тогтвортой байх боломж зэргээр БНХАУ-ын эдийн засгийн суурь хүчин зүйлүүдийг тодорхойлж болно. Энэ байдал хэвээр байгаа. Бид БНХАУ-ын эдийн засгийн ирээдүйд итгэл дүүрэн байна” гэж мэдэгдлээ.

М.Аминаа

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen