Засгийн газар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

 

Засгийн газар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, уламжлал ёсоор коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгажээ.

Үүнээс гадна Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen