В.Путин ЗХУ задрах үед орлогоо нэмэгдүүлэхийн тулд таксинд явж байсан талаараа хүүрнэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэнтээ ЗХУ задарсны дараа амьдрал нь хэцүүдсэн тул таксны жолооч болж орлого олоход хүрч байсан талаараа хүүрнэжээ. Тэрээр яриандаа ЗХУ задарсан нь Оросын түүхэн дэх том уналт байсан гэсэн санааг илэрхийлсэн аж. Харин барууны хэвлэлүүд, тухайлбал ВВС агентлаг өчигдрөөс түүний энэ мэдэгдлийг В.Путин ЗХУ задарсанд харамсаж явдаг бөгөөд дахин нэгтгэхийн тулд ажиллах магадлалтай гэсэн агуулгаар олон нийтэд мэдээлж эхэлсэн байна.
ОХУ Украины хил дагуу 90 000 гаруй бие бүрэлдэхүүнтэй цэргийн хүч хуралдуулаад байгаа нь ингэж мэдээлэх шалтгаан болсон байна. Харин ОХУ Украинд халдан довтлох гээгүй, УАЦЭ дорно зүг хүрээгээ тэлж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.