Хакеруудын захад зарагдаж буй Монголчуудын мэдээллийг "Хаан" банк алдсан байж болзошгүй

Хакеруудын захад зарагдаж буй Монголчуудын мэдээллийг "Хаан" банк алдсан байж болзошгүй

 

Хакеруудын хар зах дээр Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 доллараар зарж буй нь тодорхой болоод буй. Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ хийлээ. Тодруулбал тэрээр: "Хакеруудын олсон мэдээллүүдийг зардаг хар зах хэлбэрийн сайт байдаг. Уг сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан, 10-р  сарын 6-нд анх тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад, үүнийг шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллээс нь дүгнэхэд үүнийг "Хаан" банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна." гэв.
Үнэхээр ч сүүлийн хэдэн өдөр "Хаан" банк нь хэрэглэгчийн мэдээлэл шинэчлэх гэгч үйл ажиллагааг гүйлгээ хийх эрхийг хаан байж, яаран сандран хийсэн нь үнэн юм.
Муу л бол баруун хар овоохой гэдэг шиг төрийн байгууллагууд л мэдээллээ хакердуулдаг, алддаг гэх ойлголт иргэдэд байдаг.
Тэгвэл Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн зарим нь бас л мэдээллийн аюулгүй байдлын тал дээр хангалтгүй ажилладаг байж мэдэх нь.
 
С.Сарнай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen