Байнгын хороо: Нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонсоно
Өнөөдөр Төрийн ордонд дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох юм.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсоно. Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсохоор болжээ.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.