Шаардлагын хариуг өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ
Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж 200 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилийн төсөвт тооцсон дүнгээс бараа материалын үнэ хэд дахин өссөн учраас барилгын компаниуд алдагдалд орж, төслөө үргэлжлүүлэхэд хүндрэл үүссэн байна. Тиймээс өмнөх оны төсөвт суулгасан дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 оны төсөв хэлэлцэх үеэр зардлыг суулгаж өгөхийг Барилга хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас хүссэн ч хариу өгөхгүй байгаа учир ийн мэдээлэл хийж буй аж.
Тэдний тавьсан шаардлагын хариуг өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.