Л.Оюун-Эрдэнэ: Гишүүд М.Энхболдыг огцортол өлсгөлөн зарлана

Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзлаа. Тэд уулзалтынхаа дараах байр сууриа илэрхийллээ. 

-УИХ-ын гишүүн Л.Болд: Шударга ёсыг 1990 он шиг тайван замаар шийдэж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Ордноос хариу ирэхгүй бол 200 гэр барихаар бэлдсэн. Гэтэл УИХ дарга уулзана гэхээр нь итгэл найдвар төрж байсан. Иргэний дайн болох шаардлагагүй гэж бодож байсан. М.Энхболд ажлаа өгөхгүй гэж бидний концевцийг алдагдуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд 30 хуудас тайланг өгөх гэж оролдлоо, бид аваагүй. Зарим гишүүн зориуд энд, тэнд хүмүүсийг цуглуулж, ард түмнийг хагаралдуулах гэж байна. Цус урсгах гээд байгаа юм шиг байна. Одоо бид хяналтаас гарсан. Бидний зохион байгуулалтыг эвдсэн. Үлдсэн асуудлыг М.Энхболд хариуцана. Хоёр дахь долоон сарын 1-ны нөхцөл байдлыг бий болгож байгаад харамсаж байна.  

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд ажлаа өгөхгүй гэж байна. Ард түмэн олуулаа цугласныг мэдрээгүй сууж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн ажлынхаа тайланг өгч, түүнийгээ ард түмэнд ойлгуулж өгөхийг хүсч байна. Бид тэмцлээ суулт руу  оруулахаас өөр гарцгүй боллоо. Огцрохгүй бол УИХ-ын гишүүд өлсгөлөн зарлах болно. Иргэд М.Энхболдыг огцруулах гарын үсэг зуруулах ажлыг дэмжихийг хүсч байна. М.Энхболд гэдэг хүн Монголоо гэсэн сэтгэл зүрхгүй, хатуу зүрхтэй хүн юм. Шударга шүүхийн өмнө хариуцлагаа хүлээх салхи хэрэгтэй. С.Эрдэнэ тэргүүйтэй нэр бүхий улстөрчид үймээн самууны бэлтгэл ажил хийж байж магадгүй байна.   

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Одоо жагсаалаа тараах тал руугаа хандана. Бидний тэмцэл бол талбайн өмнөх машины зогсоол дээр гэр барьж, улс төрийн хугацаагүй суулт хийнэ. Цугласан хүмүүсийг яаж тайван тараахыг бодох ёстой. Нэр бүхий гишүүд цугласан хүмүүсийг эмх замбараагүй байдал үүсгэх нь М.Энхболдыг суудалд нь үлдээх арга байж магадгүй гэж үзэж байгаа мэдээлэл ирсэн.

С. Энх-Үжин

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen