Оклахомад 2015 оноос хойш анх удаа цаазын ялыг гүйцэтгэжээ

Оклахомад 2015 оноос хойш анх удаа цаазын ялыг гүйцэтгэжээ

 

Америкийн Оклахома мужид зургаан жилийн дараа анх удаагаа цаазын ялыг гүйцэтгэжээ.

Өмгөөлөгч Сара Жерниганы мэдэгдсэнээр цаазаар авах ялыг нь хойшлуулах хүсэлт гаргаснаар ялын гүйцэтгэл хойшлоод байсан Жон Грант гэх хоригдлыг цаазаар авчээ.

Грантыг шоронгийн ажилтны аминд хүрсэн хэргээр энэ сарын 28-нд цаазалсан байна. Энэ нь Оклахома мужид 2015 оноос хойш хоригдлыг цаазаар авсан анхны тохиолдол болжээ.

Өнгөрсөн долоодугаар сарын эхээр АНУ-ын Хууль зүйн яамны тэргүүн Меррик Гарленд холбооны түвшинд оноосон цаазаар авах ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар зогсоосон юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen