Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?
Ш.Адьшаа нь Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэл бүхий хээл хахуулийн хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт баривчлагдаж байсан удаатай. Тэрээр МАН-ын гишүүн байсан хэдий ч түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон учир тухайн үед нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. Гишүүн болохоор улайран дайрч байсан Ш.Адьшаа нь намаа сольж АН-ын гишүүн болсон. Түүний авлига хээл хахуулийн хэргийг АТГ шалгаж эхлэх чимээнээр ямар ч хамаагүй аргаар УИХ-д шигдэхийг санаархсан байдаг. Үүний нотолгоо нь намдаа гологдсон ч АН-руу шургалснаар эрхэм гишүүний суудалд тухалсан түүхтэй.
Гаалиас төрсөн тэрбумтан хоч нь өнөөг хүртэл дагаж яваа түүнийг намын өвөр дамжигч ч гэж хэлдэг юм билээ. “Ардчилсан нам”-ын гишүүн хэдий ч өнгөрсөн хавраас эхлээд “Үнэн ба Зөв” намын улс төрийн үйл ажиллагаанд оролцож явсан мэдээлэл ч байдаг юм.
Иргэдийн боломжийг хулгайлсан Ш.Адьшаа
Ш.Адьшаа нь 2012-2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зургаан тэр бум төгрөгийн зээл авч, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж байсан муу түүхтэй нэгэн. Мэдээлэлд ойр байгаагаараа түрий барин иргэдийн халаасанд луйвраа шургуулсан тэрээр өөрийн эзэмшлийн “Ховд Хаан Бирж компани”-д арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч байжээ.
Хийж байсан муу үйлдлээ далдлах нь өглөг дамжуулах явдал гэж Ш.Адьшаа ойлгосон бололтой.
Тэрээр Ховдчуудаа төлөөлж УИХ-д суухдаа олон нийтийн төлөө, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд чухам юу хийсэн бэ?
Гэтэл тэрээр УИХ-ын гишүүний нэр барьж, хэдэн бизнес эрхлэгчдээ мөлжин, сонгогчдоо бараа таваар тараан дамжуулах үүрэг гүйцэтгэхээс өөрөөр шальсангүй, гавьсангүй. Ш.Адьшаа нь Ховдын 100 бизнесменээс авсан мөнгөөрөө “99 гэр” гэх сүржин нэртэй даржин үйл ажиллагааг зохион байгуулсан. Харамсалтай нь маргаашаас нь эхлээд өгсөн гэр нь энэд тэндээ хугарч, цуурсан тухай нутгийн иргэдийн дунд ам дамжин тарж байна.
Эх сурвалж: Өглөөний шуудан