Ковид-19 халдвар тархалтын цаг үед сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим

 

Ковид-19 халдвар тархалтын цаг үед сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим

 

Ковид-19 халдварын Дельта хувилбар Монгол Улсад тархаж байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруул байгаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учраас хэрвээ нийгэмд Дельта хувилбар илүү тархвал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэсэн асуулт эцэг, эхчүүдийн анхаарлыг татаж байгаа.

Өчигдөр ЭМ-ийн сайд болон БШУ-ны сайд хамтран ковид-19 халдварын тархалттай цаг үед цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаар шийджээ.

Дельта вирусийн тархалт нэмэгдвэл сургууль цэцэрлэг дөрөв хоног хичээллэж, арав хоног ажиллах  4/10 зарчмаар хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийднэ.

Хэрвээ гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэнэ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглана. Аль болохоор хүүхдүүдийг уулзуулахгүй байх гэнэ.

  • Тандалт судалгаа, хавьтал тодорхойлох баг ажиллана
  • Угааж цэвэрлэхэд хялбар, цөөн тооны тоглоом ашиглана
  • Эцэг, эхчүүд хувцас солих өрөөнд орохгүй, хүүхдийн хичээлийн хэрэгслийг угааж, цэвэрлэх
  • Янз бүрийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
  • Эцэг, эхийн хурлыг цахимаар хийх
  • Хичээл эхлэх, тарахын өмнө 10-15 минутын зөрүүтэй зохион байгуулах
  • Хүүхдийг унтуулахдаа хөл, толгой гэдэг зарчим баримтлах
  • Нэг хүүхэд, нэг ширээ, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй
  • Ариун цэврийн өрөө ашиглах хуваарь гаргах
  • Цонх салхивчийг байнга онгойлгох
  • Цэцэрлэгт тусгай дугаарын утас ажиллуулах
  • Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид масктай, цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй
  • Сургууль, цэцэрлэгийн дотуур байранд хүүхдүүдийг сод, давс, нимбэгний уусмалаар зайлах арга хэмжээг авна хэмээн Эрүүл мэндийн яам өнөөдөр танилцууллаа. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen