Лхагва гарагт болох Засгийн газрын хурлаар шатахууны талаар “ШИЙДЭЛ” гаргана

Лхагва гарагт болох Засгийн газрын хурлаар шатахууны талаар “ШИЙДЭЛ” гаргана

 

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Иймд манай улсын Засгийн газар, “БНХАУ-аас тодорхой хэмжээний А-95, А-98 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж авах шаардлагатай. Бид энэ чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит “China Oil” компанитай хамтрах болно” гэж мэдэгдсэн.

Мөн Уул уурхайн сайд Г.Ёндон, “Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах Зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэсэн юм.

Тэгвэл ирэх Лхагва гараг /2021.08.04/-т хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар “дотоодын шатахууны нийлүүлэлт, үнийн асуудалд шийдэлд гаргах болсон” гэж эх сурвалж мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen