МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ Б.МӨНХДӨЛ УДИРДАНА

Монголын сайтын ертөнцөд нэгэн шинэ холбоо байгуулагдаж, 90 сайт гишүүний батлахаа гардан авч, 400 сэтгүүлч эвлэлдэн нэгдлээ.

"Аль нэг улс төрийн нам, эдийн засгийн бүлэглэлээс ангид байж, үйл ажиллагаагаа бие даан явуулах болно. Бидний зорилго, сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчдийн ажиллах, хөдөлмөрлөх хууль эрх зүйн орчинг сайжруулах, сэтгүүлчдийн хөдөлмөр, тэдний үнэлгээг дээшлүүлэх. Ерөнхийлөгчийн дор 9 дэд ерөнхийлөгч, 29 тэргүүлэгч гишүүн, нэг ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн ажлын бүтэцтэйгээр энэ зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бид хичээн зүтгэх болно" гэж Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Б.Мөнхдөл холбооныхоо гишүүдэд батламж гардуулах ёслолын ажиллагааны үеэр хэллээ.

BOLOD.mn -ийн Дөлөө гэж анх танигдсан Б.Мөнхдөл нь Монголын хамгийн анхны сайтын холбоог үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлж ирснийг Монголын сошиал ертөнц хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ирээдүй нь улам тодрох МҮСХНХ-ны удирдлагын жолоог түүнд итгэн атгууллаа.

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ZALUU.COM-ЫН ЗАХИРАЛ УЧРАЛ АЖИЛЛАНА

Монголын хамгийн том сайтын нэг бол ZALUU.com. Тус сайтын захирал шинээр байгуулагдсан МҮСХНХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болов. Шинэ тутам сайтын үйл ажиллагааг дэмжих, бий болсныг нь томруулан хүчирхэгжүүлэх, сайтуудын мэдээллийн нэгдсэн том сүлжээг бий болгох, техник технологийн хөгжлийн шинэчлэлийг нэвтрүүлэх гээд гишүүн сайтуудынхаа хөгжил, цэцэглэл, уялдаа холбоотой өдөр тутмын ажлыг Учрал гүйцэтгэхээр болсон.

9 ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ, ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ НЬ ONTSLOH.mn-ИЙН Ж.ЖАРГАЛСАЙХАН БОЛ ХАМГИЙН АХМАД НЬ CONTROL.mn-ИЙН Ц.ЭНХБАТ

Салбар хариуцсан 9 дэд ерөнхийлөгч ажиллана. Бүртгэл, сургалт, техник технологи, хөгжил, хууль эрх гээд салбар бүрээ хариуцна. Бүртгэл, судалгааг сайтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, цагтаа Шууд, MAСС.мн зэрэг олон сайтыг зах зээлд хөгжүүлж нийлүүлсэн туршлагатай Ж.Жаргалсайхан хариуцах бол, ТВ9-ийн гэдгээрээ алдаршсан, хэвлэлийн туршлагатай менежер, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн үүсгэн байгуулагчийн нэг, анхны захирал Ц.Энхбат сургалт, ёс зүйн асуудлыг хариуцахаар болжээ. Удахгүй Тэргүүлэгчдийн ажлын хурлаа хийж, нарийвчилсан ажлын төлөвлөгөөгөө гаргана гэж е/н/б-ийн дарга Учрал тодотголоо.

CONTROL.MN ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ - ГИШҮҮНИЙ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Монголын сайтын ертөнцөд нэгэн шинэ өнгө, үзэмж нэмсэн CONTROL.mn мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал Ц.Хишигжаргал МҮСХНХ-ны гишүүнийхээ батламжийг холбооны ерөнхийлөгч Б.Мөнхдөлөөс гардан авлаа.

НАПОЛЕОН БОНАПАРТ СЭТГҮҮЛЧДИЙГ ӨНДӨР ҮНЭЛДЭГ БАЙСАН

Дэлхийн томоохон улс төрчид хэвлэлийг үнэлдэг, сэтгүүлчдийг хүндэтгэдэг уламжлалтай. "Үзэг барьсан арван сэтгүүлч, зэвсэг барьсан мянган дайчнаас хүчтэй. Мянга мянган цэрэг армитай дайснаасаа эмээж үзээгүй, Францын удирдагч, суут жанжин Наполеон ингэж хэлж байсан. Энэ бол сэтгүүлчдийн тухай өндөр үнэлгээ юм. МҮСХНХ ч сэтгүүлчдийн үнэлгээг энэ түвшинд хүргэхийн төлөө зүтгэнэ" гэж тус холбооны ерөнхийлөгч Б.Мөнхдөл тодотголоо.

ЛОГО, ТАНИХ ТЭМДЭГ НЬ МАШ ӨВӨРМӨЦ

Сонин санаа, олон сайхан билэг тэмдэг агуулсан. Эцэс төгсгөлгүй, өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цаг, галын дөл, тулгын гурван чулуу, W буюу сошиал гэдгийн сүүдэр тусгал гээд уншиж болох.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen