ХӨСҮТ-ийн ажилтан танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ

ХӨСҮТ-ийн ажилтан танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ

 

ХӨСҮТ-ийн ажилтан танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан талаар УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д гарсан. Эхнэр нь өмнөөс нь өгөөд нөхөр нь хөдөө яваад байдаг. Гэтэл жинхэнэ батлагдсан тохиолдол нь хөдөө орон нутгаар яваад байдаг. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд тус эмэгтэй өөрөө шинжилгээ өгөхөд эерэг гарснаар энэ үйлдэл ил болж байна. Энэ нь тархалтыг бууруулахгүй байхад маш их нөлөөлж байна. Шинжилгээг үр дүнгүй болгож байна" гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen