ХӨСҮТ: "Монос"-ын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

ХӨСҮТ: "Монос"-ын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

 

   Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 9 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 9 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, "Монос"-ын 25 дугаар эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд, мөн тухайн үед засвар хийж байсан хоёр хүн гээд нийт 4 хүн "Монос"-ын тохиолдлоос батлагдлаа. БЗД-ын ТҮК-ын 3 ажилтан, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүн байна. Эдгээр хүмүүс ажиглан тусгаарлагдах байранд байсан. 

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 699 болж байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 1025 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1526, эдгэрсэн 967, эмчлэгдэж байгаа 548 байна. Үүнээс 499 хөнгөн, 37 хүндэвтэр, 10 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen