Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

 

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

"Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”-ээр зарласан 2020 ондоо үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлсэн амжилтаа та бүхэн ард түмэнтэйгээ хуваалцан, төр засгаас танай хамт олонд хүлээлгэсэн өндөр итгэл, түүхэн шийдвэрийг нэр төртэйгээр хэрэгжүүлэхээ илэрхийлж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг ашгаасаа нөхөхөөр болсон танай хамт олонд "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen